Өмнөговь сумын тамирчин мөнгөн медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-10 23:03:06

Чөлөөт бөхийн олимпийн аварга, АНУ-ын алдарт бөх Жон Петерсоны нэрэмжит өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс Увс аймгийн Өмнөговь сумын тамирчин Л.Мөнхтөр мөнгөн медаль хүртлээ. 

46 кг-ийн жинд барилдсан Л.Мөнхтөр нийт таван барилдаан хийсний эхний дөрвөн барилдаанд нь өрсөлдөгчөө цэвэр ялжээ. 

Энэ сарын 8-нд Буянт Ухаа спорт цогцолборт болсон уг тэмцээнд  Увс аймгийн Өмнөговь сумаас Л.Мөнхтөр, Н.Золбоо нар оролцсон юм. Тамирчдын дасгалжуулагч багшаар Өмнөговь сумын Ахлах сургуулийн биеийн тамирын багш Г.Баттөр ажилласан байна.

           Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ