Шинээр байгуулагдсан МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээ, тайлбар

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-03-05 14:09:50
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын цахилгаан мэдээний газрын эх орны дотоод амьдралд болж буй үйл явдлуудыг тусгасан анхны товч мэдээнүүд 1958 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Үнэн” сонины 1 дүгээр нүүрний “Манай оронд” буланд “МОНЦАМЭ” нэрээр хэвлэгдэв.

Маргааш нь буюу 1958 оны 1 дүгээр сарын 29-ний “Үнэн” сонины 4 дүгээр нүүрт мөн олон улсад өрнөсөн үйл явдлын мэдээнүүд “МОНЦАМЭ” нэрээр хэвлэгдэв.



Энэ цаг үеэс эхлэн МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч, сурвалжлагчдын бэлтгэсэн дотоод, гадаад үйл явдлын мэдээнүүд “Үнэн” сонин төдийгүй Монгол Улсад тухайн үед хэвлэгдэн гарч байсан бусад сонинд нийтлэгдэх нь хэвшил болсон юм.

Мөн МОНЦАМЭ агентлагийн анхны тайлбар өгүүлэл 1958 оны 10 дугаар сарын 3-нд “Кипрт юу болж байна?” гарчигтайгаар “Үнэн” сонинд нийтлэгдсэн байна.


Холбоотой мэдээ