Украин улс 10 жилийн дотор ЕХ-ны гишүүн болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-13 20:56:57

КИЕВ. /Sputnik/. Манай улс ирэх 10 жилийн дотор Европын Холбооны /ЕХ/ гишүүн болно гэж Украины Ерөнхий сайд мэдэгдлээ.

Украин улс ирэх 10 жилийн дотор ЕХ-нд элсэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Владимир Гройсман өнөөдөр илэрхийлсэн байна.

Украины ирээдүй 10 жилийн дотор хэрхэн өөрчлөгдөхийг сэтгүүлчид асуухад тэрбээр “Украин ЕХ-ны гишүүн болсон байх болно” гэжээ.

Талуудын хооронд улс төр болон эдийн засгийн холбоо байгуулах болон өргөн цар хүрээг хамарсан хамтын ажиллагааны хэлэлцээрүүд, тэдгээрийн дотор харилцан визгүй зорчих, аюулаас хамгаалах хүчнийхний хооронд мэдээлэл солилцох, Украины дэд бүтцийг шинэчлэх зэрэг хоёр талын хамтын ажиллагааны хэлэлцээрт Киев болон Брюссель 2014 оны зургадугаар сард гарын үсэг зурсан билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ