Улсын хэмжээнд 256 979 хүнийг дархлаажуулаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 644 эмч, ажилтан өчигдөр 10 890 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Ингэснээр
нийслэлд нийт 248 966 хүнийг вакцинжуулсан байна. Харин Өмнөговь аймгийн 10
суманд 556 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 8 013 хүнийг
вакцинжуулжээ.
Улсын хэмжээнд өчигдөр 11 446 хүнийг дархлаажуулж, нийт дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо 256 979 болжээ.
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма
мэдээлэхдээ, “Одоогоор 50-иас дээш насны бүх хүмүүсийг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгаа. 50-иас дээш насны иргэд аль ч цэгт очиж дархлаажуултад хамрагдах боломжтой” гэв.