Элэгний В,С вирустэй хүн вакцин хийлгэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-28 12:21:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хепатитын В, С, D вирусний халдвартай ч вирус нь идэвхжилгүй тохиолдолд вакцин хийлгэх боломжтойг ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруул мэдээллээ.

Тэрбээр,  “Тухайн вакцины найрлагад орсон бодист харшилдаг хүнд вакцин хийхгүй. Мөн бүх төрлийн цочмог халдварт өвчин, сүүлийн нэг жилийн хугацаанд унаж татах мэдрэлийн үрэвслийн хам шинж илэрсэн, жирэмсэн эхчүүд, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж буй хүмүүс, “COVID-19” халдвараар өвдөөд эдгэрсэн бол зургаан сарын дараа вакцин хийлгэх заалттай. Түүнчлэн элэгний хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүст хийж болохгүй. Элэгний В,С вирустэй хүнд ээнэгшил алдагдаагүй тохиолдолд хийж болно гэсэн заалт бий” гэв.

Вакцинжуулалтын цэг бүрт эмч ажиллаж, иргэдээс асуумж авч, вакцин хийх эсэхээ шийдэж байгааг тэрбээр мэдээлэлдээ дурдсан юм.

Холбоотой мэдээ