Мөнххаан сумын 559 өрхийг шинжилгээнд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-02 16:43:03

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Мөнххаан суманд халдварын голомтод тандалт хийх зорилгоор "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд тус сумын төвийн 559 өрх, хөдөө багийн 24 өрхийн 38 иргэнийг хамруулжээ. Тандалт шинжилгээний таван баг энэхүү ажлыг нэг өдрийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Мөн батлагдсан тохиолдлын харьцагч болон Баруун-Урт сумын 25 иргэнээс PCR шинжилгээ авч, нийт 622 сорьцыг Дорнод аймгийн лаборатори руу хүргүүлж, одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж. 

 

Холбоотой мэдээ