ОХУ-д 8600 гаруй шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-04-05 16:31:17

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан нийт хүний тоо нэг өдрийн дотор 8 646-гаар нэмэгдэж,  4 589 540 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.  


Шинэ тохиолдлуудын 707 нь Санкт-Петербургт,  593 нь Москва мужид, 250 нь Самар мужид, 240 нь Ростов мужид, 234 нь Доод Новгород мужид, 199 Самар мужид үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Одоогийн байдлаар 277 690 хүн эмчлүүлж байна.


ОХУ-ын нийслэл Москва хотод халдвар авсан хүний тоо өнгөрсөн хоногт 1 876-гаар нэмэгдэж, халдварын нийт тохиолдлын тоо 1 036 443 болжээ.


Өнгөрсөн хоногт коронавирусний халдвараас эдгэрсэн хүний тоо 7 052-оор нэмэгдэж, 4 211 133 болсон бол нас барсан тохиолдлын тоо 100 717 болсон байна. Сүүлийн 24 цагт 343 өвчтөн нас баржээ.  




Холбоотой мэдээ