Өмнөговьд Монгол Улсын дөрөв дэх хотыг байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Даланзадгад сумыг Монгол Улсын 4 дэх хот болгохоор төлөвлөн ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөнийхөө эхний үе шатны ажлыг хийчихсэн. Харин одоо хоёр дахь үе шат руугаа орох гэж байгаа гэж тус аймгийн удидлагууд хэлж байгаа юм.
Үүнтэй холбоотой Даланзадгадынхаа зүүн хойт тал руу сунгаж "Шинэ суурьшлын бүс"-ийг байгуулж байна.
Аймгийнхаа төвийг хот болгохоор төлөвлөн байгуулж буй шинэ суурьшлын бүсийнхээ хот төлөвлөлтийг нэлээн онцлогоор хийж байгаа юм. Барилгуудаа барихаас өмнө дэд бүтцийнхээ ажлыг шийдвэрлэж 32,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулааны гол шугам, цэвэр, бохирын усны шугам, гэрэл цахилгааны шугам сүлжээний ажлаа шийдвэрлэсэн байна. Мөн 3,1км авто замыг тавьснаар бүтээн байгуулалтынхаа ажлыг эхлүүлсэн юм. Харин одоо тус суурьшлын бүсэд сумынхаа ЗДТГ, цэцэрлэгээ барьж ашиглалтанд оруулсан бол сургуулиа энэ намар ашиглалтанд өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
Ийнхүү Өмнөговь аймгийн төв Даланзадгад Монгол улсын 4 дэх хот болох зорилгодоо ойртож байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн