Их Британи Хонконгоос ирэх хүмүүст зориулсан багцыг хэрэгжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /Reuters/. Хонконгоос ирэх хүмүүст ажил, оршин суух газар олох, сургуульд
явахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Их Британийн эрх баригчид 43 сая фунт
стерлинг буюу 59 сая ам.долларыг зарцуулахаа амлажээ.
Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг баталсны дараа тус бүсээс олон сая хүнийг шилжин суурьшихыг зөвшөөрсөн санаачилгын хүрээнд ийм мэдэгдэл хийсэн байна.
Хонконг дахь шинэчлэлийн улмаас Хятадтай үүсгэсэн маргаан
хурцадсанаар Их Британи таван сая гаруй
хүнд үүд хаалгаа нээж, сурч, ажиллах, цаашлаад иргэншил авах өргөдлөө өгөх
боломжийг санал болгожээ.
Дээр дурдагдсан мөнгөний дийлэнх хэсэг нь шинээр ирэх
хүмүүст зориулагдсан англи хэлийг дэмжих хөтөлбөр болон орон сууцанд
зарцуулах аж. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллага, сургуульд хамрагдахад нь
тусламж үзүүлэх 12 цахим газрыг Засгийн газар нээсэн байна.