В.Зеленский бүх Украины санал хураалтын тухай хуульд гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-09 12:52:02

КИЕВ. /TASS/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бүх Украины санал хураалтын тухай хуульд гарын үсэг зуржээ.


Энэ тухай Украины төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлэв.


“Дээд радагийн 2021 оны 1 дүгээр сарын 26-нд баталсан “Бүх Украины санал хураалтын тухай” хуульд Ерөнхийлөгч Владимир Зеленский гарын үсэг зурлаа” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Үүнтэй холбогдуулан В.Зеленский хэлэхдээ, “Украинчууд улс орны хувьд чухал шийдвэр гаргахад оролцох бол эрх баригчид ард түмний хүсэл зоригийг анхаарч сонсоно гэжээ.


Энэ хуульд Украины Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, улс орны чухал асуудлыг шийдвэрлэх, улс орны нутаг дэвсгэрийг өөрчлөх, хууль болон хуулийн заалтыг хүчингүй болгох гэсэн дөрвөн төрлийн санал хураалтыг тодорхойлжээ.

Холбоотой мэдээ