Хөдөлгөөнт эргүүл 24 цагийн турш ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-09 17:32:50
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын хэмжээнд 24 цагийн турш хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна.
Сумаас гарах, орох хөдөлгөөнд хяналт тавин баруун, зүүн хяналтын цэг ажиллаж байгаа ч зөвшөөрөлгүйгээр хот хооронд зорчигч тээвэрлэсэн зөрчил удаа дараа гарч байна.
Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар Цагдаагийн газартай хамтран 24 цагийн хөдөлгөөнт эргүүл гаргаж хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Иймд иргэд ухамсартайгаар төр засгаас гарч буй шийдвэрийг хүндэтгэн хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалахыг Даланзадгад сумын Онцгой комиссоос анхаарууллаа.
Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн иргэдийн гар утсанд байршил тогтоох CLIX программыг суулгаж сумын Шуурхай штаб дээр 24 цагаар хянаж байна.
Мөн уул уурхайн компаниуд ээлж сольсон ажилчдынхаа гар утсанд байршил тогтоогч программ суулгаж хянах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүд болон багийн төвөөс давхар хянаж байгаа ажээ.
Холбоотой мэдээ