Сүхбаатар аймагт 11 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-04-10 00:32:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт коронавиурсний халдвар 11 иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Тэд бүгд Мөнххаан сумын иргэд бөгөөд сумын Онцгой комисс, Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгнө. 

Тухайн иргэд гэртээ 14 хоног тусгаарлан ажиглалтад байх бөгөөд энэ хугацаанд эмийн эмчилгээгээ үргэлжлүүлэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх ёстой аж. 

Ийнхүү эхний ээлжийн 11 хүн эдгэрч гарснаар тусгаарлах хоёр эмнэлэгт 42 хүн үргэлжлүүлэн эмчлүүлж байна. Үүн дээр өнөөдөр шинээр батлагдсан долоон тохиолдлыг Мөнххаан сумаас зөөвөрлөн авчрах юм байна. Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдад тус бүр нэг иргэн тусгаарлагдан эмчлүүлж байна.

Халдвар авсан иргэдийн эмчилгээ авах нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байгаа. Эдгэрч байгаа иргэдийн биеийн байдал хөнгөн байсан бөгөөд 10 хоногийн эмчилгээ хийгдсэн гэдгийг аймгийн НЭ-ийн Чанарын албаны дарга Ц.Мөнхтунгалаг хэллээ.

 

Холбоотой мэдээ