“Pfizer” вакцинаа 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлт гаргажээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-04-10 13:47:04

ВАШИНГТОН. /CNN/. Pfizer” компани “COVID-19”-ийн вакцинаа 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлтийг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт гаргаснаа баасан гарагт мэдэгдлээ.


Одоогоор Хүнс, эмийн хяналтын газар “Pfizer”-ийн вакциныг 16 болон түүнээс дээш насны хүмүүст онцгой байдлын үед хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм.


Бид 12-15 насны хүүхдүүдийг хамруулсан гуравдугаар үе шатны туршилтаар вакцин 100 хувийн үр дүн үзүүлсэнд үндэслэн ийнхүү хүсэлтээ гаргаж байгаа юм. Цаашид дэлхий дахины эмийн хяналтын байгууллагуудад хүсэлтээ гаргахаар төлөвлөж байна” гэж “Pfizer” компани мэдэгджээ.


АНУ-д одоогоор “COVID-19”-ийн гурван вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгоод байгаагаас “Moderna”, Johnson & Johnson”-ы вакциныг 18-аас дээш насны хүмүүст тарьж байгаа юм. Тус улсад баасан гаргийн байдлаар 178 сая гаруй тун вакциныг тарьсан байна. 

Холбоотой мэдээ