Туул гол руу бохир ус цутгаж байна гэх мэдээллийг шалгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд Туул гол руу бохир ус цутгаж байна гэх мэдээллийн дагуу шалгалт хийсэн тухай НМХГ-аас өнөөдөр мэдээлэв.
Шалгалтаар “Ди Ди Эм Ти” ХХК -нь барилга угсрах ажил явуулахдаа, хөрсний ус шавхаж байгааг тогтоож Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.