Монголоор дамжих хийн хоолойн шугам Буриадаас тавигдах нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-04-16 18:11:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын байгалийн хий, эрчим хүчний “Газпром компанийн ТУЗ-ын гишүүн, Удирдлагын хорооны орлогч дарга Виталий А.Маркелов ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсад өчигдөр нисэн ирж албан айлчлал хийсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв.

Газпром”-ын удирдлагын төлөөлөгч бус нутгийн удирдлагын оролцоотойгоор Буриадын Бүгд Найрамдах Улсыг "Сибирийн хүч-2" төслийн бүрэлдэхүүн хэсэг болгон байгалийн хийгээр хангах талаар хэлэлцсэн байна. Энэ тухай Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Алексей Цыденов өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн байна.

Тодруулбал, баруун Сибирийн ордуудаас Ямала болон Красноярскаар дамжин Монгол Улсаас БНХАУ руу тавих хийн хоолойн “Сибирийн хүч-2” төслийн талаар Буриад улсын удирдлагатай хэлэлцжээ. Үүний өмнө “Газпром компани дээрх төслийн Монгол Улсаар дамжих хэсгийн ТЭЗҮ-ийг боловсруулж буйг мэдэгдсэн. Уг төслийн боловсруулалт энэ оны эцэст бэлэн болох юм. Ингэснээр Монголоор дамжих хийн хоолойн шугам Буриадаас тавигдах нь. 50 тэрбум шоометр хий дамжуулах хүчин чадалтай тавих хийн хоолой нь Дорнод Сибирийг мөн байгалийн хийгээр хангах юм. Энд мэдээж Буриад улс орж байна. Энэ талаар Буриад улсын төрийн тэргүүний зөвлөх Алдар Бадмаев хэлэхдээ, “Тун удахгүй, ойрын өдрүүдэд бидэнд Буриадын нутгаар дамжих хийн хоолойн трассын шугам манай улсын нутаг дэвсгэрийн аль хэсгээр өнгөрөх нь тодорхой болно” гэдгийг мэдэгдэж байна. Үүний дараа хийн ханган нийлүүлэлтийн байдал хэрхэн өөрчлөгдөхийг харах үлдлээ гэдгийг онцолж байна.


Монгол Улсын Засгийн газраас байгалийн хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах саналыг 2012 онд тавьж, энэ талын албан бичигт Монгол Улсын Засгийн газар “Газпром” компаниийн хооронд 2019 онд гарын үсэг зурсан юм гэж Буриадын телевизийн “Байкал Атv” суваг мэдээлэв. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих маршрутаар ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн үзүүр Буриадын БНУ-д буюу Монгол Улсын хилд тулж ирэх нь.


Холбоотой мэдээ