Дахин 7 иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-22 21:22:07

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Онцгой комиссоос өгсөн 12.00 цагийн мэдээллээс хойш Арвайхээр суманд дахиад 7 иргэний  шинжилгээний хариу эерэг гараад байна.

Аймгийн Онцгой комисс тухайн асуудлаар 15.00 цагт хуралдаж, дээрх иргэдийн ойрын хавьтлуудаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлыг яаралтай зохион байгуулахаар дөрвөн цэгийг ажиллуулж эхэллээ.

Шинжилгээ авч дууссаны дараа дахин хуралдаж, нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгнө хэмээн мэдэгдээд байна.

Холбоотой мэдээ