Долоон сая ам.доллар худалдан авах саналыг 100 хувь биелүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-23 11:39:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банк хоорондын гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар өчигдөр арилжааны банкууд 7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлжээ.


Мөн өнгөрсөн 7 хоногт 25 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ. Арилжааны банкуудаас своп болон форвард арилжааны санал ирүүлээгүй байна. 


Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч “ялгаатай ханшаар хийх арилжаа”, “нэг ханшаар хийх арилжаа”-ны хэлбэрээс сонгодог. “Нэг ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг. “Ялгаатай ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг хэлнэ.

Холбоотой мэдээ