Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдэд хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-26 19:11:26

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас бүх нийтийн бэлэн байдал шилжсэн өдрүүдэд хорио цээрийн дэглэм зөрчиж, зөвшөөрөлгүй аймаг сумын нутаг дэвсгэрт нэвтэрсэн 4 иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.  

Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэм зөрчсөн 138 иргэнд торгох шийтгэл оногдуулж, хариуцлага тооцжээ.

Иргэн бүр хариуцлагатай байж, Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, хууль хяналтын байгууллага, алба хаагчдын тавьсан шаардлагыг хүндэтгэн биелүүлэхийг Цагдаагийн газраас уриаллаа.

Холбоотой мэдээ