Өвөрхангай аймаг 13 мянган хүн/тун вакцин татан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-01 14:12:44

 

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 13 мянган хүн/тун вакциныг татаж авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ удаагийн вакцинжуулалтаар өмнөх сард эхний тунгаа тариулсан 5500 хүний хоёр дахь тунг хийх юм.

Мөн 70-аас дээш насны ахмадууд, бизнес эрхлэгчид, банкны ажилтнууд, төрийн байгууллагаас вакцинжуулалтад хамруулах нэн шаардлагатай ажилтан, албан хаагчид зэрэг 7500 хүнийг хамруулахаар төлөвлөж байна.

Вакциныг хадгалалтын горим, нөөц хадгалах хөргөгчний багтаамжаас шалтгаалан шат дараатай татан авч байна.

Холбоотой мэдээ