Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 247 иргэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-02 10:56:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн Ашиана Эйрлайнс компанийн тусгай нислэг 5 дугаар сарын 2-ны үүрийн 3 цаг 50 минутад Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

 

Тус нислэгээр 247 хүн ирснээс АНУ-ын Сайпан аралд ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж буй 100 гаруй Монгол Улсын иргэн багтжээ. Тэд "Ковид-19" халдварын эсрэг вакцины 2 дугаар тунгаа бүрэн хийлгэж, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа аж.

 

Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14-өөс дээш хоног өнгөрсөн 109 иргэнийг журмын дагуу гэрийн ажиглалтад гаргаж, бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотел”, “Зүчи”, “Лион”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ