25 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-05-04 12:20:38

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Одоогоор аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 35 байгаа бөгөөд үүнээс 25 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол 10 нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр 10 хүний дөрвийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 591, тусгаарлах байранд 95 хүн байна. Аймгийн хэмжээнд вакцины эхний тунгаа хийлгэсэн 8227, 2 дахь тунд хамрагдсан 196 хүн байна.

Сүүлийн 24 цагт Адарганы постоор 97 машинтай 243 хүн нэвтэрч, 89 машинтай 289 хүн гарчээ.

 

Холбоотой мэдээ