Цагааннуур, Ханх суманд газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-05 12:55:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Цагаандаваа гэдэг газар энэ сарын 4-ний өдрийн 21 цаг 47 минутад 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.  

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад, тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. Мөн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар  5 дугаар сарын 5-ны 4 цаг 52 минутад 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ үеэр тус сумын иргэдэд чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

 

Холбоотой мэдээ