Ханх суманд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөв

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-05-06 12:31:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн  Долоон-Уул  гэдэг газар  сарын 6-ны  02 цаг 31 минутад  3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад, тус сумын иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээллээ.  

Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 61400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 205 удаагийн хөдлөлт болсон байна.

 

Холбоотой мэдээ