Энэтхэгт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-05-06 14:12:36

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 412 262 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.


Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан хүний нийт тоо 21 077 410-т хүрсэн байна. Түүнчлэн пүрэв гарагт халдварын улмаас 3980 хүн нас барсан нь мөн л өмнө нь бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт болжээ.


Энэтхэгт халдвараар нас барсан тохиолдлын тоо сүүлийн есөн хоног дараалан 3000-аас олноор нэмэгдэж буй нь энэ бөгөөд өнөөдрийн байдлаар халдвар авсан 230 168 хүн нас барсан байна.


COVID-19”-ийн хоёр дахь давлагаанд нэрвэгдээд буй тус улсад сүүлийн 30 хоногт 8.3 сая хүнээс халдвар илэрчээ. Мөн дөрөвдүгээр сарын 22-ноос хойш өдөр бүр халдварын 300 мянгаас дээш тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ