Рио-де-Жанейрод хар тамхины бүлэглэлийн хорь гаруй гишүүнийг устгажээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-07 10:08:27

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Рио-де-Жанейрогийн цагдаа нар хотын хойд хэсэгт байрлах ядуусын хороололд нэгжлэг хийх үеэрээ “Улаан баг” хар тамхины бүлэглэлийн 22 гишүүнийг устгажээ.


Globo” телевизийн мэдээлснээр, цагдаа нар пүрэв гаргийн өглөө Рио-де-Жанейрогийн хойд хэсэгт зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг байрладаг Жакарезинью гэдэг ядуусын хороололд нэгжлэг хийсэн байна.


Гэмт хэрэгтнүүдтэй буудалцах үеэр цагдаагийн нэг ажилтан амиа алдаж, хоёр хүн шархаджээ. Түүнчлэн энэ үеэр метронд зорчиж байсан хоёр хүн бэртэл авсан байна.


Жакарезинью нь хүн ам шигүү суурьшсан ядуусын хорооллуудаас тэгш газар байрладагаараа онцгой бөгөөд гэмт хэрэгтнүүд аюулгүй байдлын хүчнийхэнд хүндрэл учруулахын тулд хаалт тавьсан байжээ. 


Зайлшгүй тохиолдлоос бусад үед цагдаа нарыг ядуусын хороололд ажиллагаа явуулахыг Бразилын Холбооны дээд шүүх 2020 оны 6 дугаар сард хориглосон байдаг аж.


Холбоотой мэдээ