Өнөөдрийн байдлаар 4642 хүн вакцины бүрэн тунд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-05-08 17:21:43

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр коронавирусний 34 тохиолдол батлагдаж нийт халдвар авсан хүний тоо 417 боллоо гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлуудаас 202 нь эмчлүүлж байгаагаас хүнд дөрөв, хүндэвтэр 36, хөнгөн 162, Улаанбаатар хот руу шилжүүлсэн 13 хүн байна. 7 нь эдгэрсэн. Аймгийн хэмжээнд вакцинжуулалтад 12399 хүн эхний тунд, 4642 хүн хоёр дахь тунд хамрагдсан байна.

2232 иргэн гэртээ тусгаарлагдаж байгаа бол 40 хүн тусгаарлалтын байранд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар Улиастайд дөрөв, Их-Уул суманд зургаа, Тосонцэнгэл суманд 24 тохиолдол батлагдаад байна. Завхан аймаг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс аймагтаа PCR шинжилгээг хийж байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 168 PCR шинжилгээ, 73 түргэвчилсэн шинжилгээг хийгээд байна” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ