Хятадын Улаан загалмай Энэтхэгт хүмүүнлэгийн тусламж санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-10 13:17:26

БЭЭЖИН. /Xinhua/. Энэтхэгт “COVID-19” цар тахалтай тэмцэх үйлсэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс нэг сая ам.долларын мөнгөн тусламж санал болголоо гэж Хятадын Улаан загалмай нийгэмлэг /CRCF/ ням гарагт мэдээлжээ.


Мөн тус байгууллагаас хандивласан, цар тахалтай тэмцэх хэрэгслүүдийг ачсан нисэх онгоц баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Чэнду хотоос ням гаргийн өглөө хөдөлж, Энэтхэгийн Бангалор хотод орой нь газардсан байна.


Үүнд 100 хүчилтөрөгч баяжуулагч тоног төхөөрөмж, 40 амьсгалын аппарат /20 инвазив бус, 20 инвазив амьсгалын аппарат/ багтсан гэж Улаан загалмай нийгэмлэгээс мэдээлжээ. 

Холбоотой мэдээ