ДЭМБ: БНАСАУ-д халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-11 11:05:45

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-д коронавирусний 26 мянга орчим шинжилгээ хийхэд халдварын нэг ч тохиолдол илрээгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнөөдөр мэдээлжээ.


COVID-19”-ийн талаарх ДЭМБ-ын долоо хоног тутмын тайланд мэдээлснээр, БНАСАУ-д дөрөвдүгээр сарын 23-29-нд 751 хүнд шинжилгээ хийснээр нийт шинжилгээнд хамрагдсан хүний тоо 25986-д хүрсэн байна.


“Шинжилгээнд сүүлд хамруулсан 751 хүний 139-т томуутай төстэй шинж тэмдэг илэрсэн боловч бүгд амьсгалын замын цочмог өвчин туссан байсан” гэж тайланд дурджээ.


БНАСАУ улс орондоо коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны эхэн үеэс цар тахлын эсрэг түргэн шуурхай, хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн юм.


Тус улс нь “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрөөр хоёр сая орчим тун вакцин хүлээн авах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ