ХХАА-н сайдын мэдэгдэл Дорнодын махны үнийг шалд нь буулгах нь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 12:23:58

NTV телевизийн зочны ярилцлагад ХХАА-н сайд Р.Бурмаа оролцож салбарынхаа ажил үйлсийн талаар мэдээлэл хийжээ. Энэ үеэр Дорнод, Сүхбаатар аймгууд шүлхийтэй гэж онцлон тэмдэглэсэн юм.

Дорнод аймгийн хувьд, шүлхийн голомт бүхий ганц хоёрхон сумын зурвас хэсэг бий. Тэндээ эрүүл ахуйн хорио цээрийн байнгын дэглэм мөрдөж, тогтоон барьсаар ирсэн. Харин зүүн гурван аймгийн мах тэр чигээрээ шүлхийтэй гэсэн мессежийг нийгэмд түгээх шаардлага байв уу?

Тал нутгийн хөрсний үржил шим асар өндөр. Тийм ч учраас таана хөмүүл зулгааж, тэгш газарт тааваар идшилсэн малын мах амт чанараар илүү байдаг. Баруун аймгийнхан төдийгүй хөрш зэргэлдээ орнууд ч Дорнод аймгаас мах авах сонирхолтой байдаг юм билээ. Хүчит шонхор зах дээр л гэхэд хангайн аймгаас мах ачиж ирсэн машин ДОА гэсэн дугаар зүүгээд зогсоход ченжүүд шуураад ирдэг тухай явган яриа бий. Өнгөрсөн жил л гэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан Солонгост махны чиглэлийн үхэр бэлэглэхдээ зориуд Дорнодын улаан үхрийг сонгож өгсөн нь хачин онгоц бууж, үхэр ачаад явсан тухай шуугиан дэгдээж байв. Гэтэл Дорнодын махны үнэ цэнийг шалд нь буулгаж орхисон хачин мэдэгдлийг ХХАА-н сайд хийж орхилоо.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд