Отрын малчид ойр байгаа сумандаа вакцин хийлгэх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" халдварын эсрэг вакцинжуулалтыг зарим аймагт малчдад хийж эхэллээ.
Оторт яваа болон отроос бууж буй малчдыг хамгийн ойр орших сумын эрүүл мэндийн төвд вакцинжуулалтад хамруулах чиглэлийг Говь-Алтай зэрэг зарим аймгийн удирдлагаас өгөөд байна. Хоёр дахь тунг нутаг орондоо очсон хойно сумынхаа эмнэлэгт хийлгэхийг зөвлөжээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим сайтад бүртгэж буй учир эндээс мөн мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой аж.