Халдвар авсан иргэдийн 98 хувь нь эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-14 13:57:58

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 178 сорьцод шинжилгээ хийхэд шинээр тохиолдол илрээгүй. Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 313 байна. 


Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 6 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Нийт халдвар авсан иргэдийн 98 хувь нь буюу 307 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ойрын хавьтлын 2301, тусгаарлах байранд 20, гэрийн тусгаарлалтад 146 иргэн байна. 

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 5-р сарын 14-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 46300 хүнийг хамруулжээ. / I тун – 42333, II тун – 3967 /

Холбоотой мэдээ