Газын зурвас дахь ажиллагаанд бүрэн бэлтгэлтэй байхыг үүрэг болгожээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-16 11:35:22

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Газын зурвасын хэт давруу үзэлтнүүдийн дайралтад хариу алхам авах боломжит бүх хувилбарыг Израилын батлан хамгаалахын арми боловсруулж байна.


Энэ тухай Израилын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лиор Хайат бямба гарагт мэдэгджээ.


“Засгийн газар, аюулгүй байдлын газрууд бүх хувилбарт бүрэн бэлтгэлтэй байхыг армиудад уриаллаа” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Түүнчлэн Газын зурваст байрладаг ХАМАС хөдөлгөөний цэргийн дэд бүтцэд хамгийн их хэмжээгээр хохирол учруулж болох зорилтыг тавьсан гэдгийг тэрбээр цохон тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан Лиор Хайат мэдэгдэхдээ “энэ зорилтоо биелүүлэхийн тулд манай арми боломжтой бүхнийг хийнэ. Үүний тулд бүх хувилбарыг боловсруулж байна” гэжээ.


Израилын цэргүүд болон Газын зурвас дахь Палестины бүлэглэлүүд 5 дугаар сарын 10-наас харилцан пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Байдал ийнхүү хурцадсан нь тавдугаар сарын эхээр Зүүн Иерусалимын Аль-Акса сүмийн гадна болсон үймээн самуунаас үүдэлтэй юм. Сүүлд мэдээлснээр, Израилын 10 иргэн, Палестинаас 146 хүн амиа алдсан байна. 

Холбоотой мэдээ