Малчин өрх бүрд 100,000 төгрөгийн дэмжлэг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-25 13:16:51
Архангй /МОНЦАМЭ/. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилтээр Үндэсний статистикийн хорооны 2020 оны мал тооллогын бүртгэлд бүртгэгдсэн малчин өрхүүдэд 100.0 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэхээр болсон. Архангай аймгийн хувьд 15.5 мянган малчин өрх дээрх дэмжлэгт хамрагдаж байна.
Сангийн яамнаас малчдын дансанд 2021 оны 5 дугаарын 24-ний өдрөөс эхлэн 100.0 мянган төгрөгийн дэмжлэгийг шилжүүлж эхэллээ.
Холбоотой мэдээ