Төв аймагт 90 санал тоолох машин ажиллана

Орон нутагт | Төв
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-21 21:46:47
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн сонгогчдын  сонгуулийн хар хайрцгийг СЕХ-ны ажлын хэсэг, намуудын ажиглагчдын хяналтан дор 6 сарын 20-ны өдөр төрийн тусгай хамгаалалттай өрөөнд  байршууллаа.

Тус аймагт 59823 саналын хуудас, 90ш төхөөрөмж, 10 гаруй төрлийн хэрэгсэл лацтайгаа ирснийг СХ-ны дарга С.Нямдоржоор удирдуулсан ажлын хэсэг хүлээн авч, хянаад, өрөөний цонх хаалгыг битүүмжлэн давхар цагдаагийн хамгаалалт гаргасан байна.

Хар хайрцгийг сонгууль болохоос дөрөв хоногийн  өмнө баг,  сумдад хувиарлах ба бүгд нөөц батарейтай ирсэн аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Холбоотой мэдээ