3600 гаруй шинэ ажлын байр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-21 23:49:30

Өмнөговь аймагт сүүлийн 4 жилд 3620 шинэ ажлын байрыг бий болгожээ. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн энэхүү ажил нь ажилгүйдлын түвшинг нэлээн бууруулсан гэж үзэж байгаа юм.

Тус аймгийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээл өргөжин хөгжиж, ажилгүйдлын түвшин 2015 оны жилийн эцсийн байдлаар 14.3 хувь болж, 2011 оны түвшингээс 1 хувиар буурсан байна.

Мөн сүүлийн 4 жилд 2281 түр ажлын байррыг бий болгосон бөгөөд 3468 иргэн хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилтай болсон аж. 2013-2016 онд 920 иргэнийг мэргэжилтэй ажилтан болгожээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ