18 хүн ажилд зуучлуулан оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-02 13:35:46

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1402 хүн байгаагийн 48.1 хувь нь буюу 675 нь эмэгтэйчүүд байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн бүртгэлтэй ажилгүйчүүдийн тооноос 39.1 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.2 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 194 нь дээд, 55 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 1059 нь бүрэн болон бүрэн бус дунд, 83 нь бага боловсролтой хүмүүс байна. Өнгөрөгч 4 дүгээр сард ажилгүйчүүдийн бүртгэлд 69 хүн шинээр бүртгүүлж, 18 хүн ажилд зуучлуулан оржээ.     

Оны эхний 4 сарын байдлаар аймагт 70 шинэ ажлын байрыг бий болгожээ. Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 37, Булган, Батцэнгэл, Өгийнуур, Чулуут, Хотонт, Хангай  суманд 2-10 шинэ ажлын байрыг бий болгосон байна.  

Холбоотой мэдээ