Оны эхний 5 сард гэмт хэргийн улмаас найман хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-02 12:56:57

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний 5 сард нийт 130 гэмт хэрэгт 95 хүн холбогджээ. 130 гэмт хэргээс хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 44, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 44, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 18, бусад 14 гэмт хэрэг гарсан байна. Гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 50 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 286.5 сая төгрөгийн хохирол учирчээ. 


Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 9.2 хувийг бүлэглэн, 27.7 хувийг согтуугаар үйлдсэн бол зөрчил гаргасан 52 хүнийг албадан саатуулж, 143  хүнийг баривчилсан  байна.

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 13.3 хувиар буюу 20 тохиолдлоор буурсны дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 10 тохиолдлоор буюу 29.4 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 5 тохиолдлоор, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 7 тохиолдлоор тус тус өссөн бол өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 50.6 хувиар буюу 45 тохиолдлоор буурсан  байна.                             

Холбоотой мэдээ