153 тонн гялгар цаас, хог хаягдал цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-08 15:34:26

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын ЗДТГ-аас Алтай хот тойрсон эзэнгүй хог хаягдлыг халамжийн үйлчилгээнд хамрагддаг 250 иргэнээр цэвэршүүлж 153 тонн гялгар цаас, хог хаягдлыг хогийн цэгт хүргэлээ.  Цэвэрлэгээнд оролцсон иргэдэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардлаас 1210.0 мянган төгрөг зарцуулсан тухай холбогдох албанаас мэдээллээ. 

Хот тойрсон эзэнгүй хог хаягдал, гялгар цаасыг бүрэн цэвэрлэсэн тул иргэд та бүгд ухамсартай байж, гялгар уутнаас татгалзаж, даавуун тор хэрэглэж, зориулалтын бус газар хог хаягдал хаяхгүй байхыг Есөнбулаг сумын ЗДТГ-аас анхаарууллаа.

Холбоотой мэдээ