Дөрвөн суманд 35 тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-10 11:48:18

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 452 сорьцод шинжилгээ хийснээс шинээр илэрсэн тохиолдол 35 байна. Тус тохиолдлууд нь Хотонт 1, Ихтамир 6, Эрдэнэбулган 16, Хашаатад 12 бүртгэгджээ. Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 526 боллоо. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 150 /2 тохиолдол УБ-т хэвтсэн/ хүн байгаа. Үүнээс Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 72, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 6, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 9, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 31, Жаргалант сумын эрүүл мэндийн төвд 4, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 7, Хашаат сумын эрүүл мэндийн төвд 14, Хотонт сумын эрүүл мэндийн төвд 5, Чулуут сумын эрүүл мэндийн төвд 2 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Нийт 372 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ойрын хавьтлын хүний тоо 4003 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд 2, гэрийн тусгаарлалтад 918 иргэн байна. 

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 6 дугаар сарын 10-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд 49748, II тунд 42381 хүнийг хамруулаад байна.

Сүүлийн 24 цагт 10 обьектын 824 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Холбоотой мэдээ