Дорнод аймгийн наадам 7 дугаар сарын 20-21-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-23 10:10:49

Дорнод аймаг  байр наадмаа 07-р сарын 20-21-нд тэмдэглэхээр аймгийн Засаг даргын захирамж гарчээ.

Харин Баяндун, Баянтүмэн, Баян-Уул, Булган, Гурванзагал, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чойбалсан сум баяр наадмаа 07 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд тэмдэглэх юм.

Дорнод аймаг энэ жил тэгш ой тохиож байгаа нэг сумтай. Чулуунхороот сум буюу Эрээнцавын 60 жилийн ойг 07-р сарын 15-17-ны өдрүүдэд болох гэнэ.

Аймгийн баяр наадмыг 07-р сарын 20-21-нд тэмдэглэн өнгөрүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар аймаг, сум, дүүргийн баяр наадам, бүс аймгийн хэмжээний томоохон уралдаануудыг зохион байгуулах хугацааг хэлэлцэн шинээр тогтоосон. Энэ оны долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу Засгийн газрын тогтоол гаргаж аймаг, дүүрэг, сумдын баяр наадам, бүс, аймгийн томоохон уралдааныг 2016 оны долдугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулах чиглэл өгсөн юм.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ