"Түшиг Уул", "Гутал"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-14 19:00:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 39 ХК-ийн 435,909,739.31 төгрөгийн үнийн дүнтэй 464,558 хувьцаа арилжлаа. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй байв. Энэ өдөр "Түшиг Уул" (TUS+14.97%) болон "Гутал" ХК (GTL+14.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" (ERS-14.90%) болон "Ган хийц" ХК (GHC -14.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 50,554 нэгж эрхийг 11.9 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2 үнэт цаасыг 200 мянган төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 1.12 хувиар буурч, 33162.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,696,802,681,333 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ