"Гааль-бизнесийн түншлэл-2021" цахим чуулган болох талаар мэдээллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-15 17:26:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Гааль-бизнесийн түншлэл-2021" цахим чуулган болох талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ сарын 17-нд болох уг чуулганыг ГЕГ, МҮХАҮТ, Европын холбооноос Монголын худалдааг дэмжих төслөөс хамтран зохион байгуулж байна. Цахим уулзалт чуулганаар гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж буй үйл ажиллагааг улам өргөжүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах талаар танилцуулж, бизнес эрхлэгч, худалдаа эрхлэгчдийн саналыг сонсон хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Мөн мэдээ, мэдээлэлд тулгуурласан эрдслийн удирдлагын талаар танилцуулж, коронавирусний халдварын нөхцөл байдалд хил, гааль дээр худалдаа, тээвэртэй холбоотой гарч буй бэрхшээл, хүндрэлийн талаар бизнесийнхнийг сонсох талаар зохион байгуулагчид мэдээллээ. 




Холбоотой мэдээ