Халдварын тохиолдол есөөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-15 19:19:59

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдөр коронавируст халдварын тохиолдол есөөр нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1066 иргэнд PCR, 105 иргэнд түргэвчилсэн шинжилгээ хийснээс ийнхүү есөн тохиолдол илэрсэн байна.

Тодруулбал, аймгийн төвд дөрөв, Сэргэлэн суманд нэг, зөөвөрлөгдөн ирсэн дөрвөн тохиолдол байгаа аж. Аймгийн төвийн дээрх тохиолдлуудын хувьд 9, 11-р байрны урд байрлах EF супермаркетын нэг ажилтан, "Оргил" рестораны нэг ажилтан, "Итгэл ивээлт" эмнэлэгт хэвтээд гарсан болон хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэн, нэг ажилтнаас илэрснээр тус эмнэлэгт дахин нэг шинэ голомт үүссэн гэв. Бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. 

Батлагдсан тохиолдлуудын ойрын 383, дам 808 иргэнийг тусгаарлаж, тандалтын шинжилгээг авч байна гэж мэдээллээ. Найман голомтод ариутгал халдваргүйтгэл хийжээ. Ингэснээр Дорнод аймгийн хэмжээнд нийтдээ 160 тохиолдол бүртгэгдэж, 77 иргэн эдгэрчээ. 

БОЭТ-д 78 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 67, хүндэвтэр 15 иргэн байна. 







Холбоотой мэдээ