16 - 17 насны хүүхдүүдийг дархлаажуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-17 18:05:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг энэ сарын 18-наас эхлэн 16-17 насны хүүхдүүдийг файзер вакцинд хамруулахаар болжээ. Тус аймгийн хэмжээнд энэ насны 1750 орчим хүүхэд байна.

Баруун-Урт суманд маргаашаас эхлэн Хоёрдугаар цэцэрлэг дээр вакциныг хийнэ. Харин сумдын тухайд 18-нд вакцинаа татан авч, 19-нөөс дархлаажуулж эхлэх юм байна.

Уг вакциныг халдварт өвчний эмчилгээтэй байгаа болон шокод орж байсан, мэдрэлийн хам шинжтэй, вакцины хариу урвал үзүүлдэг зэрэг эрүүл мэндийн заалт бүхий хүүхдүүд хийлгэхийг хоригложээ.

Дархлаажуулалтыг тав хоногийн хугацаанд хийхээр төлөвлөсөн бөгөөд хүүхдүүд вакцинаа тариулсны дараа халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж, вакциныхаа үр дүнг үзэх ёстой гэдгийг ЭМГ-аас анхаарууллаа.  

 

Холбоотой мэдээ