Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 2600 гаруй хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-17 19:07:47

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан 63 тохиолдол бүртгэгдлээ гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

-Сүүлийн 24 цагийн байдлаар бүртгэгдсэн тохиолдлууд сумдад их байна. Аймгийн хэмжээнд халдвар авч эмчлүүлж буй 122 хүн байгаагаас биеийн байдал нь хүнд хоёр хүн байна. Эмчлүүлж буй иргэдээс нас барсан тохиолдол байхгүй. Аймгийн хэмжээнд 12984 түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бол сүүлийн 24 цагт 163 түргэвчилсэн шинжилгээг хийгээд байна.  

Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 2603 иргэн байна. Үүнд голомт бүхий орон нутгаас ирсэн нийт 1296 иргэн, батлагдсан тохиолдлын ойрын харьцагч 702, дам харьцагч 605 иргэн байна. Харин тус аймагт коронавирусний халдвар авч эмчлүүлж буй иргэдийн 32 нь хүүхэд байна. Тиймээс иргэдийг хүүхдүүдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэр бүлээрээ дархлаагаа дэмжих, аль болох тайван байх. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг дахин дахин сануулж байна” гэж нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ