Өнөөдөр 70 орчим хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. 16, 17 насны хүүхдүүдийг дархлаажуулах ажил өнөөдөр эхэлсэн.
Эхний өдрийн 19.00 цагийн байдлаар нийт 70 орчим хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ. Одоогоор файзер вакцин хийлгэсэн хүүхдүүдэд ямар нэг хариу урвал үзүүлсэн
тохиолдол байхгүй гэж ЭМГ-аас мэдээлэв.
Сүхбаатар аймагт
коронавирусний халдвар авсан нийт иргэдийн 48 нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа.
Өөрөөр хэлбэл 30 хүн тутмын нэг нь хүүхэд байгаа юм. Тиймээс дээрх насны
хүүхдүүдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа юм.
Ингэхдээ эцэг эх, асран
хамгаалагчид хүүхдүүдтэйгээ хамт ирж зөвшөөрлийн хуудсыг бөглөх аж. Вакциныг
тав хоногийн хугацаанд өдөр бүр 08:30 минутаас эхлэн цаг
харгалзахгүйгээр хийж байгаа аж.