Ням гарагт 39 хэм хүрч хална

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-06-24 14:03:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээснээр, энэ сарын 26-наас ихэнх нутгаар 30-34 хэм хүрч халах төлөвтэй байна.


Хамгийн халуун өдөр энэ сарын 27-нд говийн болон Орхон, Сэлэнгийн сав газраар 34-39 градус хүрч халах нь.


ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ “Төвийн болон говийн аймгуудын нутгаар энэ сарын 27-нд хэт хална. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, нууруудын хөндийгөөр 39 градус хүрч халах төлөвтэй. Говийн аймгуудын нутгаар 36 градус хүртэл халах нь хэвийн боловч 39 градус хүрэх төлөвтэй байгаа нь хэт халалт сэрэмжлэх түвшинд хүрнэ гэсэн үг. Мөн өдөр нийслэлд 33 градус хүрч хална” гэлээ.


Иймд иргэд хэт халуунд гадуур гарахгүй, өндөр настан, зүрх судасны өвчтэй, жирэмсэн ээжүүд хүйтэн жин тавьж, шингэн зүйл уун, гэртээ байхыг зөвлөжээ. Мөн  гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг ОБЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ