Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтанд мөнгөн урамшуулал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-27 10:37:37

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-аас улаан бүсэд ажиллаж байгаа 19 эмч, эмнэлгийн ажилтанд тус бүр 100 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.

Тус аймгийн хэмжээнд 12 сум, 3 тосгоны 446 иргэн коронавирусний халдвар авч эмчлүүлж байна. Сум бүр тусгаарлах байр бэлтгэн иргэдээ эмчилж байгаа бөгөөд хүндэрсэн иргэдээ аймгийн төв рүү татан авч эмчилж байгаа юм.

Харин хамгийн ачаалал өндөртэй Хэрлэн суманд Халдвартын тасагт 40, Сүрьеэгийн тасагт 37, Уламжлалт анагаах ухааны төвд 26 иргэн эмчлүүлж байгаа бөгөөд ор хүрэлцэхгүй болсонтой холбогдуулан өнөөдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 100 ор нэмж дэлгэн иргэдээ хүлээн авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэлэн болоод байна. 

Холбоотой мэдээ