200 хүлэмж нийлүүлэх санал илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-07-07 18:19:40

Увс /МОНЦАМЭ/. Одоогоор аймгийн хэмжээнд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 100 гаруй иргэн байгаа аж. Иймээс цаашдаа хүлэмжийн аж ахуйг аймагтаа хөгжүүлэх замаар өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, салат навч, бууцай, жууцай гэх мэт олон нэр төрлийн нарийн ногоог тариалан, дотоодынхоо хэрэгцээг хангах боломж байна хэмээн холбогдох албаны хүмүүс үзэж байна.

“Манай улс жилдээ 2-3 тэрбум төгрөгийн чинжүүг БНХАУ-аас авдаг гэсэн тооцоо байна. Иймд хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг нэмэгдүүлж, хүлэмж, үр зэрэг хэрэгцээт зүйлсээр хангах асуудал нэн чухал байгаа. Аймгийн ХХААГ иргэдээс ирсэн захиалгын дагуу холбогдох яам руу 200 хүлэмж нийлүүлэх санал хүргүүлсэн. Энэхүү санал шийдэгдвэл иргэдэд хүлэмжийг 2-3 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлээр олгох асуудлыг мөн шийднэ” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга С.Цолмон хэллээ.

Холбоотой мэдээ