Хамарын хийдийн замыг сэргээн засварлах ажил эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-07-15 10:33:54

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс болсон Сайншанд-Хамарын хийдийн замыг сэргээн засварлах ажил эхэлжээ.

Ноднингийн долдугаар сард орсон хүчтэй аадар борооны улмаас хамарын хийд рүү зорчих замын хэсэг усанд автаж эвдэрч машин зорчих боломжгүй болсон юм. Тус замыг орон нутгийн төсвийн хоёр тэрбум төгрөгөөр “Дэлгэр баясах” ХХК барихаар тендерт шалгарч ажлаа эхэлсэн бөгөөд энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулна хэмээн Дорноговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Амгаланзаяа өгүүлэв.

Хамарын хийдийн чиглэлийн замыг зассанаар орон нутгийг зорих гадаад, дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж үүнийг дагасан олон бизнес цэцэглэн хөгжих боломжтой. Тус аймагт жилд 200 мянга орчим гадаад дотоодын жуулчин ирдэг байна.   

Холбоотой мэдээ